Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюу толгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2025.10.13/ хоёр дахь хуралдаанаа хийв.

Хуралдаанаар ажлын хэсгийнхэн хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, уулзалт, яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг онцоллоо.

Мөн ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эхлүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудад шаардлагатай ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг хүргүүлээд байна.

 

 

 

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …