Ж.Бат-Эрдэнэ:МАН-ын бүлэг маргааш 12:00 цагт хуралдана

Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 38 гишүүн өнөөдөр /2025.10.14/ 16.00 цагт  бүлгийн хурлаа  хуралдуулахыг шаардлаа.

Тэгвэл энэ асуудлаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийлээ.

Тэрбээр “Бичиг өргөн барьсан хүмүүсийн ард талд нэг талд нь УИХ-ын дарга, нөгөө талд нь Ерөнхий сайд байна. Энэ хүмүүс хоорондоо учраа олоогүй байхад гарын үсэг зурсан хүмүүс нь хоорондоо учраа олох уу. Тиймээс бүлэг дээр хоосон хэрүүл болно.

Шууд орж хэрэлдээд байх уу, эсвэл тодорхой хэмжээний уулзалтууд хийж байж бүлгээ хуралдуулах уу гэдэг асуудал байна.

Огцруулах бичиг өргөн барьсан хүмүүс цаад хүмүүсийнхээ зөвшөөрөлгүйгээр бичгээ татахгүй. Бүлгийн групп дээр энэ талаар зөндөө ярьсан. Хоёр талд улс төрийн акц хийгээд байна.Үүнийг удирдах зөвлөл шийдэх ёстой.

Бидний дээр Удирдах зөвлөл байгаа. Удирдах зөвлөл яагаад өнөөдрийг болтол  хуралдуулахгүй байгаа юм бэ. Удирдах зөвлөл шийдвэр гаргасны дараа бүлгийн хурлаа хийх бодолтой байна. Маргааш 12:00 цагт бүлэг хуралдуулах тов зарласан.

Хоёр талыг эвлэрүүлэх ажлыг би хийгээд явж байна. Ерөнхийлөгчтэй очиж уулзсан. Хоёр талд хоёр бичгээ татаж авах санал хүртэл тавьсан” гэв.

 

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …