Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээр 10-р сарын 31-ний өдөр зөвшилцөлд хүрч, зээлийн хүүг бууруулах протоколд гарын үсэг зурлаа.
Протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зурлаа.

Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, манай талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудын нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Тухайлбал, ирэх сард болох хэлэлцээрээр олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц менежментийн үйлчилгээний төлбөрийн шийдлийг олох арга замыг судлахаас гадна хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхаар талууд тохиролцсон байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл