“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна

Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МУЕТГНЗДТГ болон NTV Телевиз хамтран зохион байгуулж байна. “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн энэ удаагийн шагналын нийт сан 100,000,000 төгрөг юм.

Уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 200 гаруй оролцогч хүүхэд залуус оролцож, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа илгээв.

Ингээд урьдчилсан болон I шатны шалгаруулалтад 24 оролцогч өрсөлдөж байгаа юм. Ирэх сарын 4-ний өдрөөс II шатны шалгаруулалт үзэгчдийн хүртээл болно.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Хотын архитектурыг өөрчилсөн III – IV хороолол

  Хот гэдэг тодорхойлолтыг 1961 онд баталсан АДХ-ын тэргүүлэгчдийн зарлиг өнөөдөр өөрчлөгдсөн үгүйг хэлж мэдэхгүй …