Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал Фанил Сарваров амь үрэгджээ.
Дэслэгч генерал Сарваровыг “Kia Sorento” маркийн машиндаа суунгуут бөмбөг дэлбэрчээ. Жолооч нь хүнд шархадсан ч амьд үлдэж чадсан бол генерал Сарваров тун хүнд бэртэж, эмнэлэгт хүрэх замдаа амьсгал хураажээ.
Одоогоор цагдаагийн газраас тус халдлагыг Украины тагнуулын албаныхан үйлдсэн хэмээн үзэж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл