Маслоугийн хэрэгцээний шатлалын онол

Менежментийн ухаанд нэрд гарсан суллаач Абрахам Маслоу 1940-д оны үед хэрэгцээний 5 шатлалын онолоо боловсруулжээ. Үүнийг менежментийн ухаанд өргөн хэрэглэдэг.
1. Физиологийн хэрэгцээ амьд явахад зайлшгүй чухал Хооллох, хувцаслах, орон гэртэй байх, унтаж амрах, гэх мэт амьдралын нэн чухал хэрэгцээ үүнд хамаарна. Эдгээр хэрэгцээ хүний бие физиологиос үүдэлтэй төрөлх шинжтэй.
2. Аюулгүй байх ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ нь орчны зүгээс бие мах бодь, сэтгэл зүйд учруулах аюул заналаас хамгаалах, физиологийн хэрэгцээ ирээдүйд хангагдах итгэлтэй байх явдал юм. Ирээдүйд итгэлтэй байх хэрэгцээний илрэл бол даатгал, тэтгэвэр тэтгэмж баталгаатай, найдвартай ажлын байртай, ажиллах аятай нөхцөлөөр хангагдсан мэргэжил боловсролтой байх зэрэг болно.
3. Нийгмийн хэрэгцээ буюу оролцооны хэрэгцээ нь аль нэгэнд эсвэл хэн нэгэнд хамаатайгаа мэдрэх бусад хүмүүст хүн ёсоор үзэгдэхээ мэдрэх, дотночлох хайрлагдах, дэмжигдэхээ мэдрэх гэх мэт нийгмийн харилцан үйлчлэлийн хэрэгцээ юм.
4. Хүндлүүлэх хэрэгцээнд өөрийгөө хүндлэх хувийн амжилт, мэдлэг чадвар, хүрээлэлдээ хүндлүүлэх хүлээн зөвшөөрөх хэрэгцээ багтана.
5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь өөртөө байгаа хүч бололцоог борлуулах, хувь хүний хувьд өсөн дэвжих явдал юм.
Орчин цагт энэ 5-н шатлалыг 7-8н хэсэгт хуваах болсон юм билээ. Миний ажиглалтаар бол ХҮНИЙ БИЕИЙН ХҮРД буюу АУРА САН-тай харилцан хамааралтай мэт харагддаг юм. Гэгээрэлд дөхөх тусам хүсэл мөрөөдөл, хэрэгцээ багасаад илүү нарийн төвөгтэй байдал руу тэмүүлдэг шиг санагддаг юм.
Энэ талаар нарийн судалгаа бодвол байдаг л биз…
“Алх гартаа барьсан үед бүх зүйл адилхан хадаас шиг санагддаг” гэж алдарт үгийг хэлсэн удаатай. Эрх мэдэлд хүрсэн хүн болгоны толгойд энэхүү үг орж ирдэг байх…

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …