2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулахаар болжээ.
1962 оноос Улсын аварга малчин шалгаруулж эхэлжээ. Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, нутаг орон, хамт олондоо үлгэр дуурайл болсон малчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилготой шагнал юм.
Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл