Монгол Улс Инженерийн олон улсын сургуультай болно

2025 оны  12-р сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Инженерийн олон улсын сургууль байгуулах төлөвлөгөөг дэмжиж баталлаа.

Шинжлэх ухаан, технологийн Их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.

 

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

“Эрчим хүчээ зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” аян хэрэгжиж байна

Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар …