Өнөөдөр Сөүл хотын Сежунг соёлын ордонд 2013 оны БНСУ-ын сайхан бүсгүйг шалгаруулах 57 дах удаагийн “Miss Korea 2013” тэмцээний сүүлийн шалгаруулалт явагдаж, ялагчаа тодруулжээ.
Ялагчаар 22 настай Тэгү хотын Мисс, оюутан Ей Бин Юү шалгарч, 2014 оны дэлхийн мисст Солонгос улсаа төлөөлөхөөр боллоо. Тэрээр Солонгосын сайхан бүсгүй тэмцээнд 1 дугаартай оролцсон бөгөөд 171 см өндөр, 52.1 кг жинтэй, биеийн харьцаа нь 92,4- 64-100 см аж. Мисс Юү Е Бин найрсаг зан, ухаалаг яриагаараа тэмцээн эхэлснээс хойш л Солонгосчуудыг байлдан дагуулж байсан гэнэ.
Сонирхуулахад, Тэрээр 2009 оноос эхлэн өөрийн гэсэн блогийг интернэтэд ажиллуулж эхэлсэн бөгөөд тэндээ гоо сайхны мэс засалд ороогүй гэдгээ нийтэд баталж багынхаа зургуудыг байршуулсан байна.
Эх сурвалж: mglradio.com