Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө

Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө. Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 11-10 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Иймд иргэн, албан хаагч та бүхэн авлигыг мэдээлэх шаардлагатай үед 11-10 тусгай дугаарт холбогдох боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …