Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.

Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа – Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай өнөөдөр (2026.02.08) танилцлаа. Тус …