Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.

НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр …