Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс өнгөрсөн 104 жилийн хугацаанд нийтдээ 1,264 МВт-ын суурилагдсан хүчин чадлыг бүрдүүлж ирсэн” гэдэг тоо үзүүлээд Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөн л хэдэн жилийн өмнөөс суурилагдсан хүчин чадлаасаа давах болсон тухай ярьж байж билээ. Хэрэглээний хэтрэлт голдуу ид хүйтний улиралд буюу 11 дүгээр сараас эхлээд хоёрдугаар сарын сүүл хүрдэг гэсэн санагдаж байна. Тухайн үед би дотроо “Уг нь шалихгүй л юм даа. Хүчин чадлаа жаахан л нэмчихвэл болох бишүү” гэсэн шүү юм бодож зогссоноо санаж байна. Гэтэл 2022 онд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэлх богино хугацаанд 560 МВт-ын шинэ эх үүсвэрийг системд нэмж чадсан байх юм. Тоон үзүүлэлт гэхээс илүүтэй бодлого гарган ажиллаж чадсаны том амжилт юм даа. Бүтэн нэг зуун дамнаж хийсэн ажлын талтай тэнцэх хэмжээний ажлыг ердөө дөрөвхөн жилд багтаан гүйцэтгэсэн гэсэн үг. Мань эрийн бизнесийн алдаа оноо хийгээд хүн чанарын “хуйхтай, шийртэй” нь хамаагүй ээ. Салбарын сайдын хувьд бодлого гаргаж, босгож, бүтээж чадаж байгаа эсэх нь л хэрэглэгч миний хувьд чухал.

​Дөрвөн жилийн хугацаанд түүний эхлүүлсэн “Эрчим хүчний сэргэлт”-ийн цаана гадаад, дотоодын эх үүсвэрээс боссон 4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бий. Энэ бол Монгол Улс хөгжлийн бодлогынхоо төвд эрчим хүчийг бодитоор тавьж, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж эхэлсний тод илрэл. Эрчим хүчний хэрэглээнд боогдсон хөгжлийн “Шилэн тааз”-ыг ийнхүү хагалж, ирээдүйн боломж руу тэмүүлэх гарц нээгдлээ.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …