Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медаль хүртжээ.

Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезын багтай дахин таарч 7:2-оор буулган авлаа.

Бишкект болсон Азийн цомын тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн шагналыг Монголын шигшээ багийн довтлогч П.Отгон-Од тодорчээ.

Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь 2023 онд мөнгөн медаль хүртэж байв. Гурван жилийн дараа хүрэл медаль зүүснээр Азийн цомын хошой медальтан боллоо. 


Гэрэл зургуудыг Ж.Адилбиш

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Delta” компани олон зуун нислэгээ цуцалжээ

АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох “Delta Air Lines”-ын үйл ажиллагаанд саатал гарч, олон зуун …