ОРХОН: Эх, нярайн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг нэг дороос үзүүлэв

Эх, хүүхэд, гэр бүлийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангах зорилготой “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Монгол Улсын ирээдүй болсон бяцхан иргэдийг шинэ амьдралд угтан авахад чухал үүрэг гүйцэтгэдэг эх баригч нарын хөдөлмөр, үүргийг онцлон таниулахын зэрэгцээ эх барихуйн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо. Мөн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготой байв.

Өдөрлөгийн хүрээнд орчин үеийн эх барихуйн практик, олон улсын стандартад нийцүүлэн тусламж үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл түгээлээ.

Өдөрлөгт Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эх баригч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, жирэмсэн эхчүүд зэрэг нийт 30 гаруй төлөөлөл оролцож, харилцан туршлага солилцсон юм.

Түүнчлэн жирэмсэн эхчүүдэд эх барихуйн болон нярайн тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлт, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг газар дээр нь үзүүлж, тэдэнд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэсэн нь өдөрлөгийн онцлох хэсэг байв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …