134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 134.4 мянган тонн нүүрсийг нийт 15.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

  • Баяжуулсан сул коксжих нүүрс 6.4 мянган тонн, 131.1 ам.доллароор арилжаалж нийт 3.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 10.5% өслөө.
  • Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 120.3 ам.доллароор арилжаалж нийт 7.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 13.2% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

  • Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 112.4 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 1 оролцогч оролцож үнэ 0 ам.доллароор буюу 0.0% өслөө.

2026 онд 125 удаагийн арилжаагаар 584.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.9 сая тонн нүүрс арилжлаа.

Эх сурвалж: Ett.mn

Санал болгох мэдээ

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцохыг урьж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 …