АНУ-ын Конгрессын номын сангаас 20 ном хүлээн авлаа

МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сан ном солилцооны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж, эхний ээлжийн 20 номыг Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ өнөөдөр МУБИС-д хүлээлгэн өглөө.

Эдгээр ном нь хүний оюун ухаан, боловсрол, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлтийг нэгтгэн ойлгуулах, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн сан бөгөөд тус сургуулийн сургалт, судалгааны төвд ашиглагдах юм. Номыг ангилвал боловсрол судлал, насан туршийн суралцахуй, нийгэм, соёл, тэгж байдлын судалгаа, сэтгэл, мэдрэл, ухамсар судлал, хиймэл оюун, ёс зүй, технологи, шинжлэх ухаан, эдийн заса, аялал жуулчлал, соёл, домог, хүмүүнлэгийн судалгаа, гүн ухаан, сэтгэлгээ зэрэг агуулгыг багтаажээ.

МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн номыг хүлээж авах үеэрээ шинээр ирсэн номуудын тухайд, “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн эх сурвалж юм. Судалгааны түвшинд эх сурвалж нэмэгдэж, салбар дундын судалгаа хөгжих, сургалтын хувьд хичээлийн агуулга баяжиж, орчин үеийн онол ашиглах боломж нэмэгдэнэ. Оюутанд олон талт шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлж, ур чадвар нэмэх ач холбогдолтой гэсэн юм.

МУБИС-ийн номын сан нь 2025 оноос монголын эрдэмтэн, судлаачдын монгол судлалын холбогдолтой бүтээлийг хүлээн авч, Конгрессын номын санд одоогоор 99 ном хүргээд байгаа.

Конгрессын номын сангийн монгол номын цуглуулгад монгол судлалд холбогдох агуулга, судлагдахуунтай, гадаадын эрдэмтэн судлаачийн монгол судлалд холбогдох бүтээлийг орчуулан хэвлүүлсэн, монголын уран зохиол, утга зохиол судлалын болон олон боть номыг бүрнээр нь хандивлах боломжтой. Ингэхдээ бүтээлийн агуулга нь монгол судлалд холбогдохгүй, Конгрессын номын санд өмнө нь ирсэн болон уран зохиолын номыг хандивт авахгүй ажээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

​Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн …