ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00-13:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 11, 12, 14, 15-нд зохион байгуулж байна.

10:00 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.

10:00 цагт: “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.

10:00 цагт: “Дилав хутагт ба Оуен Латтимор: Тив дамнасан өв“ тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

16:00 цагт: Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног Улаанбаатар дахь “Русский Дом”-д нээнэ.

18:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт”  Монгол Улсын Консерваторид болно.

-“Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт: 

-“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал” чуулганд оролцогчдын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад болно.

Хилийн чанадад:

-Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ-д ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.

-БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болно.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …