Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй шуурга шуурна

Монгол орны баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Ихэнх нутгаар өнөөдөр үүлшиж, баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орно.

Бусад нутгаар бороо орохгүй, салхи нутгийн баруун, хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, баруун, төвийн аймгуудын нутгаар 15-17 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17, говийн бүс нутгаар халж 33-38, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10, зарим үед 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 28-30 градус дулаан байна. Багануур, Тэрэлж орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10, зарим үед 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, 26-28 градус дулаан байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …