Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга 3448.7 м.кв талбайтай, зоорьтой, хоёр давхар, тэнхлэгээрээ 16.0м х 52.0м болон 18.0 м 18.0м хэмжээтэй юм. Өнөөдрийн байдлаар барилга угсралт болон метал фасадын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслын ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“Өрнөдөд сурахаар одогсод” цомгийг монгол, герман хэлээр хэвлүүлжээ

Монголчууд 100 жилийн өмнөх түүхийн хуудсыг урагшлуулан, Монголын суу билэгт охид хөвгүүд буурал Европын зүг …