Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд хэрэгжүүлж буй 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийт 5000 ам метр талбайд хэрэгжиж буй тус барилга нь А, Б, В блоктой бөгөөд зоорьгүй, хоёр давхар барилга юм. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажил үргэлжилж байна. Уг барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Кюрасаогийн шигшээг Дик Адвокат дасгалжуулна

Яг нэг сарын дараа болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасао улсын шигшээ багийг Нидерландын иргэн …