НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар албаны мэдээллээ хувьдаа ашигласан тул хуульд зааснаар НИТХ-ын төлөөлөгчөөс огцрох нөхцөлийг хангажээ

 НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар албаны мэдээллээ хувьдаа ашигласан тул хуульд зааснаар НИТХ-ын төлөөлөгчөөс огцрох нөхцөлийг хангажээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар өөртөө давуу байдал бий болгож, бусадтай хамтран хувь эзэмшдэг компаниараа нийслэлээс зарласан 198 тэрбум төгрөгийн тендерт оролцож авсан тухай мэдээлэл гарч, түүнийг АТГ-аас 24 цаг баривчлан саатуулсан гэх ч тэгсгээд суллачихсан.

Screenshot

Б.Сэргэлэнбаатар үүнийгээ тайлбарлахдаа би хууль зөрчөөгүй, НИТХ-ын төлөөлөгч хувийн компаниараа тендерт орж болохгүй гэсэн хууль байхгүй гэж мэдэгдсэн.

Гэхдээ Нийтийн албан тушаалтан бизнес эрхлэх эрх нь нээлттэй ч өөрийн хамаарал бүхий компаниараа, өөрийн эрхэлж байгаа ажил албанаас нь захиалсан тендерт орох нь авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох төдийгүй МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийг зөрчсөн, НИТХ-ын төлөөлөгчөөсөө огцрох заалттай аж.

Б.Сэргэлэнбаатар нь НИТХ-ын төлөөлөгч байж, нийслэлийн төсөв батлахад оролцож, хаана ямар төсөл хөтөлбөрийг, ямар үнэ өртөгөөр хэрэгжүүлэх тухай албаны мэдээлэлтэй танилцдаг атлаа өөрийн хувьцаа эзэмшдэг компаниараа дамжуулан Нийслэл хотоос зарласан тендерт орж 198 тэрбум төгрөгийн тендер авснаа “хууль зөрчөөгүй” гэж хээвнэг худлаа ярьсан.

Тэгвэл МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийг ноцтой зөрчиж, НИТХ-ын төлөөлөгчөөс огцрох “болзол нөхцөл”-ийг бүрэн хангасныг бид баримтаар өгүүлж байна.

Нэгжийн хуулийн 40 дүгээр зүйлийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-д:

40.1.Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

“40.1.1.төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, ХУВЬДАА АШИГЛАХыг хориглоно” гэж заасан бол 41-р зүйлийн 1.6-д төлөөлөгч 40.1-ийг зөрчсөн буюу “ажил үүргийнхээ хүрээнд олж авсан мэдээллээ хувьдаа ашигласан” бол тухайн төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн 41.2-т зааснаар дуусгавар болох тухай зааж, огцруулах асуудлыг тухайн шатны ИТХ-аар хэлэлцэх ёстойг хуульчилжээ.

Товчхондоо, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж авсан мэдээллээ хувьдаа ашиглаж, нийслэлээс 198 тэрбум төгрөгийн тендер авсныхаа төлөө НЭГЖИЙН ХУУЛийг НОЦТОЙ ЗӨРЧСӨН тул НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болох асуудлыг НИТХ-аар хэлэлцэх ёстой юм.

Гэвч нэг танхимд хамт сууж байгаа НИТХ-ын олонхи болох МАН-ын бүлэг, бүлгийн төлөөлөгчийнхөө энэ хууль зөрчсөн “хулгайн” асуудлыг оруулж шийдвэрлүүлэхгүй нь бараг ойлгомжтой биз.

Харин НИТХ-д 5 төлөөлөгчтэй ч сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж НИТХ дэх АН-аас сонгогдсон гишүүд энэ асуудлыг хуульд заасны дагуу тавьж, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг огцруулах саналыг санаачлан илэрхийлж, мань “авлигач” төлөөлөгчийг НИТХ-аас огцруулах ёстой.

А.Галт

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга …