Нийслэлийн 2025-2026 оны цахим шилжилтийн бодлогын хүрээнд боловсролын салбарын томоохон төлөөллүүд баримт бичиг, тэр дундаа сургалтын төрлийн гэрээг цахимжуулснаар хоёр хуудас цаас хэмнэжээ.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас төрийн үйлчилгээний хүртээмж, хурд, чанарыг сайжруулах зорилгын хүрээнд “Цахим үйлчилгээ-цаасгүй төр- Өгөгдөлд суурилсан удирдлага” гэсэн чиглэлийг баримтлан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд боловсролын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дотоод, гадаад баримт бичгийг цахим орчинд үүсгэх, илгээх, баталгаажуулах, хадгалах цогц системийг ашиглаж хэвшсэн байна. Үүнд Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, их, дээд сургуулиуд, ЕБС-иуд зэрэг олон байгууллага багтжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх байгууллагууд суралцагч, эцэг эх, багш ажилтантай байгуулдаг цаасан гэрээг цахим хэлбэрт шилжүүлснээр хоёр сая орчим цаас хэмнэсэн бөгөөд ойролцоогоор 300-500 модыг хамгаалсантай дүйцэхүйц үр дүн юм. Өмнө нь ийм төрлийн гэрээ, хэлцэл нэг бүрийг олон хувь хэвлэж, гарын үсэг цуглуулан, архивлах шаардлагатай байсан бол цахим орчинд тэдгээр бүх үйл явц бүрэн автоматжиж, цаг хугацаа, зардал, хүний нөөцийн хэмнэлт бий болжээ. Мөн давхардсан баримт бичиг, гар ажиллагаанаас үүдэлтэй алдааны эрсдэл мэдэгдэхүйц түвшинд буурсан байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл