ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Өнөөдөр болох үйл явдал

Дэлхийн зөгийн өдөр тохиож байна 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

14:00 цагт: “FARM FORUM 2026” Сүүний үнээний фермер эрхлэгчид, сонирхогчдын зөвлөгөөн  МҮХАҮТ-д болно.

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.

Үзэсгэлэн: 

-Солонгос-Монголын уран бүтээлчдийн хамтарсан “ART FAIR 2026” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.

-“Буриад уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” энэ сарын 21-нийг хүртэл МУЭ-ийн Арт галерейд гарна.

 Хилийн чанадад: 

  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж байна.
  • Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
  • Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …