“Дэлхийн адууны өдөр” Хүй долоон худагт долоодугаар сарын 11-13-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр боллоо.

Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар оролцож “Дэлхийн адууны өдөр”-ийн соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Шадар сайд Н.Номтойбаяр долоодугаар сарын 11-13-нд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг шалгах зэрэг үүрэг, чиглэл өгөв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дөрвөн хууль зөрчсөн гэв үү?

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК нийслэлээс зарласан Сэлбэ дэд төвийн …