Амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг улирлын барилдаан өндөрлөхөд цөөн барилдаан үлджээ.

Өнгөрсөн долоо хоногт сумын цолтнуудын хаалтын барилдааныг зохион байгуулсан бол маргааш аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулж байгаа юм. Ингэхдээ Алаг-Эрдэнэ сумаас төрөн гарсан аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит болгожээ. Энэ нь аймаг, цэргийн болон сумын цолтой бөхчүүдийн энэ улирлын дөрөв дэх барилдаан юм. Харин ням гарагт МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна. Ингэснээр тавдугаар сарын барилдаанууд отголж байгаа юм.

Харин зургаадугаар сарын 6-нд бөхчүүдэд цол олгох эхний барилдаан болно. Тэр нь Бүх цэргийн наадам юм. Түүнчлэн үндэсний их баяр наадмын сорилго барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг …