Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 мянган ам метр талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхээр төлөвлөсөн. Уг ажлыг тавдугаар сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хийлээ. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Бумбатын рашаан, Эмээлт,  орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал;
  • Хан-Уул дүүргийн 10, 16, 21 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, Нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал;
  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүсэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн юм.

Энэ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, дүүргүүдийн хог тээврийн гэрээт байгууллагуудаар хог хаягдлаа тээвэрлүүлж хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол …