Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа.
Зургаадугаар сарын 11, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
Зургадугаар сарын 11-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Зургадугаар сарын 18-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
Зургадугаар сарын 24-нд: Насны хишиг
Зургадугаар сарын 24-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг тус тус олгохоор товлосон байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
