Мод арчилж ургуулахад мэргэжлийн тэнхим оролцоно

🌱 МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнууд 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Горхи-Тэрэлжийн бүсэд 6000 гаруй мод тарилаа.
МУБИС-ийн хамт олон Биологийн тэнхимийн оюутнуудын дадлагын хугацаандаа түүж бэлтгэн, хайлаас модны үрээр ургуулсан 3–6 настай суулгацуудыг тарьсан бөгөөд нийт модны 80 хувийг хайлаас, 20 хувийг монгол сакура эзэлж байна.
Хайлаас мод нь Монгол орны уур амьсгалд дасан зохицох чадвар өндөр, өргөн тархацтайгаас гадна хэлбэржүүлэн тайрах боломжтой тул тохижилт, ногоон байгууламж, ландшафтын чимэглэлд өргөн ашиглагддаг давуу талтай юм.
МУБИС-ийн хамт олон мод тарихаас илүүтэйгээр ургуулж арчлах, үр дүнг нь бодитоор бий болгоход онцгой ач холбогдол өгч, цаашдын арчилгаа, зөвлөгөөнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр МУБИС-Математик, Байгалийн Ухааны Сургууль-ийн Биологийн тэнхим хамтран ажиллах юм 🤝
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улам өргөжин тэлж, монголчуудын тарьсан тэрбум мод урган сүндэрлэх болтугай 🌟
Эх сурвалж: МУБИС

Санал болгох мэдээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсэн.  Шаардлагын …