“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрт хамрагдаж буй залуу сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “Сэтгүүл зүйн лабораториПарламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт оролцогчид өнөөдөр (2026.06.09) Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хоёр дахь үе шатны энэ сургалт оролцогчдод парламентын нээлттэй байдал, иргэдийн оролцоо, парламентын хяналт шалгалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, бодит эх сурвалжаас мэдлэг мэдээлэл авах боломж олгох зорилготой юм.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын асуудал эрхлэх газрын дарга Б.Хатантуул, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир нар тус тус нэгжийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаар танилцуулав.

Залуу сэтгүүлчид Байнгын хороодын хянан шалгах чиг үүрэг, хяналтын сонсгол болон ажлын хэсгүүдийг хэрхэн зохион байгуулдаг, парламентын олон нийттэй харилцах харилцааг зохион байгуулах арга, хэлбэрүүд, үр дүн, хамрах хүрээ, холбогдох журам, дүрэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, парламентын сэтгүүлчидтэй хэрхэн хамтран ажилладаг зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, …