Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн аян зохион байгуулахыг хотын дарга Б.Пүрэвдагва үүрэг болгосон. Энэхүү 21 хоногийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд аж ахуйн ажлыг эрчимжүүлж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг сайжрууллаа.

Тодруулбал, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулж, аюулгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд дараах ажлыг гүйцэтгэв.

  • Хан-Уул дүүрэгт 12 байршилд 53.3 ам метр авто замын засвар нөхөөс хийв.
  • Долоон байршилд 400 метр урт авто замын эгнээ тусгаарлагч шинээр байрлууллаа.
  • Таван байршилд авто замын тэмдэг тэмдэглэгээ засварласан.
  • 15 байршилд траншейн таг засварлаж, түвшин тааруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан …