Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас “Статистик өгөгдөлтэй ажиллах” сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулав.

Сургалтыг МУБИС-ийн БоСС-ийн багш, доктор Г.Өлзийсайхан удирдан явуулж, захиргааны алба нэгжүүд болон бүрэлдэхүүний сургуулиудын 50 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, статистик мэдээллийн мөн чанар, хэрэглээ, сургалтын системийн мэдээллийн төрлүүд, өгөгдлийн программ ашиглан тоон өгөгдлийг боловсруулах, нэгтгэх практик аргачлалууд, статистик мэдээлэл боловсруулах, нэгтгэн дүгнэх, үр дүнг тайлагнах чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

Энэхүү сургалт нь мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, байгууллагын өгөгдлийн ашиглалтыг сайжруулах, чанартай боловсролын хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг сургагч багш болон зохион байгуулагчид онцлов.

Эх сурвалж: msue.edu.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …