Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг хүртээн соёрхлоо.

Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс үеийн үед улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар амгалан, ард түмэн эв эетэй, буян хишиг арвин, аз хийморьтой байхын ерөөл болдог.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын эх үүсвэрээс авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулсан …