Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна. Долоодугаар сарын 10-ны энэ өдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилнэ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа …