Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Үндсэн арга хэмжээ болох талбайг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байгуулж байгаа бөгөөд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг зэрэг гүйцэтгэж байна.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус бага хурлаар цөлжилт, газрын доройтлын асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэнэ. 190 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил хамтран газрын тогтвортой менежмент, гангийн эрсдэлийг бууруулах, экосистемийг сэргээх бодлого, санхүүжилтийн талаар шийдвэр гаргах, Монгол Улсын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, шинжлэх ухаан, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талын ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлаас СОР17-ын хүрээнд дээд түвшний парламентын форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …