Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа. Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг. Үүнээс гадна иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлж байна. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал байна. Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хавсралт файл

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ

Нийслэлийн СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас …