default

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хэрэгжиж буй 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж байна. Барилгын дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон тохижилтын ажлуудыг үе шаттай гүйцэтгэнэ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

Олон улсын Таеквон-догийн холбоо буюу ITF-ийн 60 жилийн ойн хүрээнд 11 дэх удаагийн Ази тивийн …