Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл” ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ-аас дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцан ажиллах дараах 5 чиглэлийн нийт 7 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

ЗАРЛАГДАЖ БУЙ АЛБАН ТУШААЛУУД БА ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Ерөнхий инженер – 1 орон тоо

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Механик, цахилгаан, SCADA/PLC систем, дэд бүтцийн техникийн бэлэн байдал, аюулгүй байдлыг хангах. ИТА-ны багийг удирдах, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар (PM) болон аваарийн нүүлгэн шилжүүлэлтийг (Evacuation) удирдах.

Тавигдах гол шаардлага: Инженерчлэлийн бакалавр ба түүнээс дээш (Магистр бол давуу тал). Мэргэшсэн/Зөвлөх инженер зэрэгтэй. Салбартаа 5+ жил (удирдах албанд 3+ жил). Англи хэлний техникийн ахисан (C1) түвшний мэдлэгтэй байх.

  1. Механик инженер – 2 орон тоо

Ажлын цагийн нөхцөл: Албан тушаалын чиг үүрэг, онцлогоос хамаарч ээлжийн зохицуулалтаар ажиллана.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Механик тоног төхөөрөмж, ган татлага, кабин, тулгуур багана,  дамар, хөдөлгүүр, тоормосны найдвартай ажиллагааг хангах. CMMS системд бүртгэл хөтлөх, гэмтэл доголдлыг оношилж, засвар үйлчилгээ удирдах.

Тавигдах гол шаардлага: Механик инженер, машин үйлдвэрлэлийн бакалавр+. Мэргэжлээрээ 3+ жил ажилласан (үйлдвэрлэл, хүнд үйлдвэр, уул уурхай). AutoCAD, SolidWorks эзэмшсэн. Техникийн Англи хэлний дундаас дээш түвшинтэй (олон улсын зааварчилгаа, схем зураг харах түвшинд).

  1. Цахилгааны инженер – 2 орон тоо

Ажлын цагийн нөхцөл: Албан тушаалын чиг үүрэг, онцлогоос хамаарч ээлжийн зохицуулалтаар ажиллана.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Цахилгаан хангамжийн систем, өндөр/нам хүчдэлийн шугам, трансформатор, дэд станц, автоматжуулалтын мэдрэгчийн бэлэн байдлыг хангах. Цахилгааны гэмтэл оношлох, CMMS-д бүртгэх, LOTO журам мөрдөх.

Тавигдах гол шаардлага: Цахилгааны эсвэл эрчим хүчний инженерийн бакалавр+. Цахилгааны аюулгүй ажиллагааны групп (мэргэшлийн зэрэг)-тэй. Мэргэжлээрээ 3+ жил ажилласан (эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц). Цахилгааны схем, удирдлагын хэлхээ унших чадвартай. Техникийн Англи хэлний дундаас дээш түвшинтэй (олон улсын зааварчилгаа харах түвшинд).

  1. ХАБЭА-н инженер – 1 орон тоо

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: МУ-ын хууль тогтоомж, ISO 45001, ISO 14001 стандартын хэрэгжилт. Эрсдэлийн үнэлгээ (JSA, HAZOP) хийх. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл (Permit to Work) болон LOTO системийн хэрэгжилтэд талбарт хяналт тавих.

Тавигдах гол шаардлага: ХАБЭА, экологи эсвэл механик/цахилгааны инженерийн бакалавр+. Мэргэшсэн ХАБЭА инженер зэрэгтэй, Цахилгааны аюулгүй ажиллагааны IV групптэй. Салбартаа 3+ жил ажилласан туршлагатай. Техникийн Англи хэлний дундаас дээш түвшинтэй (олон улсын зааварчилгаа харах түвшинд).

  1. Буудлын ахлах ажилтан – 1 орон тоо

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Өртөө, буудлуудын өдөр тутмын үйл ажиллагаа, зорчигч тээвэрлэлт, үйлчилгээг удирдах. Ажилчдын ээлжийн хуваарь батлах. Цахим тасалбарын систем, орлогод хяналт тавих, аваарийн нүүлгэн шилжүүлэлтийг ахлах.

Тавигдах гол шаардлага: Тээврийн менежмент, Төрийн захиргаа, Хууль зүйн бакалавр+. Тээвэр, нисэх буудал, өртөөний удирдлагын чиглэлээр 5+ жил (удирдах албанд 2+ жил). Англи хэлний зохих мэдлэгтэй.

Горилогчдод санал болгох боломжууд: БНФУ-ын “ПOMA” компанийн олон улсын инженерүүдтэй хамтран ажиллаж, олон улсын ноу-хаунаас суралцах таатай боломж;

  • Дүүжин замын тээврийн чиглэлээр олон улсын мэргэшсэн сургалт, практик дадлагад үе шаттайгаар хамрагдаж мэргэших;
  • Монгол Улсын нийтийн тээврийн түүхэнд анх удаа нэвтэрч буй шинэ технологийн стратегийн багийг хамтран бүтээх түүхэн боломж;
  • Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх орчин үеийн ажлын байрны нөхцөл.

Бүртгэл ба материал хүлээн авах:

  • Хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шаардлага хангасан горилогчидтой эргэн холбогдож, шалгалт болон ярилцлагад урих болно.
  • Төрийн албан хаагчын анкет болон CV илгээх цахим хаяг: Gandiimaa@ubcablecar.mn
  • Холбоо барих утас: 77722028, 99060823

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны …