Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал болоод байна.

Ялангуяа 22:00 цагаас хойш орон сууцны хороолол, гэр хорооллын дундуур чанга дуу гарган өнгөрөх мотоциклын чимээ оршин суугчдын унтаж амрахад саад болдог. Зарим тохиолдолд яндангийн дууг зориудаар чангаруулсан мотоцикл шөнийн цагаар давхиж, иргэдийн бухимдлыг төрүүлдэг.

Тээврийн цагдаагийн алба өмнө нь мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт хийж, стандартын хэмжээнээс хэтэрсэн, яндан болон дуу намсгуурын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч байсан.

Мөн суурин газарт шөнийн 22:00-06:00 цагийн хооронд дуу чимээ гарган ачаа ачих, буулгахыг хориглосон зохицуулалт байдаг.

Гэхдээ иргэдийн зүгээс “шөнө орой чанга дуу чимээ гарган давхиж буй мотоциклд хяналт тавьж, яндангийн дуу чимээг стандартын хэмжээнд байлгах шаардлагатай” гэсэн байр суурь гарсаар байна.

Хотын төв болон орон сууцны хороололд шөнийн цагаар чанга дуу чимээ гарган давхих мотоциклд тогтмол хяналт шалгалт хийж, стандарт зөрчсөн тээврийн хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авах нь иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах нэг чухал алхам юм.

Г.Энхбаяр

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой

Улсын Их Хурлын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор …