default

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Энэ онд Баянгол дүүрэгт таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7 дугаар хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7 дугаар орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4 дүгээр орцны фасад дулаалгын ажлыг гүйцэтгэсэн. Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм. Уг байр 1984 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, долоон орцтой, 252 өрх оршин суудаг байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл” ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар кабель …