Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.

  • ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
  • Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,
  • Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-ноос наймдугаар …