С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан шийдвэрээ дараагийн шийдвэртээ үгүйсгэжээ…

​Иргэний зориг Ногоон намын Хангарьд жигүүрийн ээлжит хурал 2026 оны 11 сарын 08-ны адар Пума зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд, ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар болон ИЗНН-ын 40 гаруй гишүүд оролцлоо.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Р.Батболд гишүүдэд хандан ИЗНН-ын дүрэмтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өгсөн бол ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар Улсын дээд шүүх ИЗНН-ын дүрмийг Улсын бүртгэлд бүртгэхдээ процессийн алдаа гаргасан тухай мэдээлэл өглөө.

​

Тэрбээр мэдээлэлдээ “2026 оны 3 сарын 09-ны өдөр 461 гишүүний бүрэлдэхүүнтэй ИЗНН-ын Онц их хурлыг бид хуралдуулсан бол Батын Батбаатар 103 гишүүний бүрэлдэхүүнтэй ИЗНН-ын Их хурлыг зарлан хуралдуулсан байдаг. Намын их хурлын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо 219 хүртэл гишүүнтэй байхад Намын Их хурлыг өөрийн батлан байгуулдаг Үндэсний хорооны хурлын гишүүдийн тооны 50 хувьд ч хүрэхгүй цөөн тоогоор хуралдуулсан нь эрх зүйн чадамжгүй харуулж байна.

​

Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 26 тоот тогтоолд “…ИЗНН -аас Улсын дээд шүүхэд 2025 оны 04 сарын 08-ны өдөр ирүүлсэн намын даргыг бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан баримтад “Үндэсний зөвлөлийн хороо 2025 оны 02 сарын 08-ны өдөр хуралдаж, ҮЗХ-ны 01/06 дугаар тогтоолоор намын IX Их хурлыг 2025 оны 03 сарын 09-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төлөөлөгчдийн тоог ҮЗХ-ны гишүүддийг оруулж нийт 450 хүн оролцохоор баталсан” гэсэн нь тус намын хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа дүрэмтэй зөрчилдөхөөр байна гэж үзэхээр байна. Иймд намын хүчин төгөлдөр дүрэмд төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хорооноос гаргаагүй нь намын дүрмийн 18.3-т нийцээгүйг анхаарах шаардлагатай” гэсэн байна.

​

Тодруулж хэлбэл, УДШ-ээс ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хандан “Танай нам Үндэсний зөвлөлийн хороо гэж намынхаа дүрэмд байхгүй бүтцээр Намын их хурлаа зарласан байна, танай намын дүрэмд Үндэсний хороо л байдаг юм байна, иймд 2025 оны 03 сарын 09-ны өдөр хийсэн ИЗНН-ын Их хурал бүхэлдээ хүчингүй тул Намын дарга, бүтэц, дүрэм, Их хурлын шийдвэрүүд УДШ-ийн энэ 26-р тогтоолоор хүчингүй” гэсэн үг утгыг илэрхийлж байгаа юм.

Тэгсэн атлаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2026 оны 07 сарын 02-ний өдрийн 69-р тоот тогтоолдоо өмнө нь 2025 оны 05 сарын 01-ний өдөр өөрсдийнхөө гаргасан 26-р тоот тогтоолоо ҮГҮЙСГЭСЭН шийдвэр гаргасан. Тодруулбал, 69-р тогтоолд өмнө нь үгүйсгэж, хүчингүй гэж үзэж байсан Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу хуралдсан Их хурлыг хүчингүйд ТООЦЧИХСОН атлаа 69-р тогтоолдоо “2025 оны 03 сарын 09-ний өдрийн намын Их хурлын ИХ-01/11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан 128 гишүүний нэрстэй тулгахад тохирч байх тул хуралд оролцох эрх бүхий этгээдүүд оролцсон байна” хэмээн өмнөх 26-р тогтоолоо үгүйсгэсэн байна.

​

Өөрөөр хэлэл УДШ “зүүн гараараа өмнө нь дүрэм зөрчсөн тул хүчингүй гэж үгүйсгэсэн шийдвэрээ баруун гараараа үндэслэл болгож “хүчинтэй” шийдвэр гаргасан алдаагаа засаж залруулахыг Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандан хүсэлт гаргаснаа илэрхийллээ.

С.Батбаатар цааш нь ярихдаа 2025 оны 03 сарын 09-ны өдрийн хүчин төгөлдөр бус Их хурлаар батлагдсан Үндэсний хороо, намын дүрмийн хороо түүний гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус учир ИЗНН-ын дарга гэх Б.Батбаатарын 2026 оны 11 сарын 09-ны өдөр хуралдах Үндэсний хорооны хурал хүчин төгөлдөр бус гэж ойлгож болно. Энэ асуудлыг бид Улсын дээд шүүхэд гомдол гарган алдаатай, буруу ташаа шийдвэрээ засаж залруулахыг шаардаж байгаа гэв.

Мөн ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар улс төрийн намын дэд даргын хувьд “Өрх бүрийг эрчим хүч үйлдвэрлэгч болгох үндэсний бодлогын санаачилга” хэмээх улс төрийн илтгэл танилцуулж, тус илтгэлдээ гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг төсвөөс санхүүжүүлж ирснийг халж, Гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, хашааны талбайд нарны цахилгаан үүсгүүр суурилуулах боломжтой холбоотой тоон мэдээлэлд суурилсан тодорхой саналыг дурьдлаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу…

Хангарьд жигүүрийн хуралдааны үеэр ИЗНН-ын гишүүдээс ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Р.Батболд, Тэргүүн дэд дарга С.Батбаатар нарт хандан намын удирдлагын хувьд эрх мэдлээ хэрэгжүүлэх, 2027 онд болох Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуульд бэлдэх ажилд анхаарах, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж, олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах, ИЗНН-ын дарга гэх Батын Батбаатарын гүтгэлэг, доромжлолд тодорхой хариу өгөх тухай асуулт асууж, санал гаргалаа.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд гишүүдийн асуусан асуултанд хариулахдаа “Бид ямартай ч УДШ-ээр намын дүрмэээ батлуулаад авсан, цаашид дүрмийн дагуу ажиллана, ИЗНН-ын дарга гэх Б.Батбаатар намын дүрмийг зөрчиж, үйл ажиллагаа явуулж ирснийг дөнгөж сайн ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар та бүхэнд баримтанд үндэслэн тодорхой мэдээллээ, өнгөрсөн хугацаанд бид зүгээр суугаагүй тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн, цаашид намынхаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслэрэ сурталчлах тал дээр намын гишүүдийн санал шүүмжлэлийг хүлээн авч ажиллахаа илэрхийлье, Б.Батбаатарын тухайд бидний элдэвээр хэлж, гүтгэж, намын эрх мэдлийн төлөө шунаж байна гэж хардаж, бусдад урьж ухуулж, хов живээр ажил хийдэгт нь бид ямар нэг хариу таайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна, хэн нь үнэний талд, хэн нь эрх мэдлийн төлөө шунаж байгааг эрхбиш манай намын гишүүд харж ялгаж таньж, анзаарч байгаа гэдэгт итгэж байна” гэв.

Ц.Мөнх

Эх сурвалж: amlalt.mn

​

Санал болгох мэдээ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

​Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний …