53 дахь удаагийн “Miss International” тэмцээн Япон улсын Токио хотноо амжилттай болж, тэргүүн байранд Филиппиний мисс Беа Роус Сантиаго шалгарлаа.
Ингэснээр мисс Филиппин улс тус тэмцээнд тав дахь удаагаа тэргүүлж байгаа юм. Беа Роус Сантиагогоос өмнө тус наадмын 2005 онд Лара Куйгаман, 1979 онд Мелани Маркүйз, 1970 онд Аврора Пижуан, 1964 онд Гемма Тереза нар тус тэмцээний ялагчаар тодорч байсан юм.
“Miss International” тэмцээний дэд байрт Нидерландын мисс Натали ден Деккер шалгарсан бол гуравдугаар байрт Шинэ Зеландын мисс Кэси Рэдли тодорсон байна.
Дашрамд дуулгахад дэлхийн сайхан бүсгүйүүчдийн дотоод болон гадаад гоо сайхныг тодруулдаг Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний энэ жилийн эхний таван байрт Филлипиний бүсгүйчүүд шалгарч байсан юм.