Зун болж амралт чөлөөт цагаараа гадаад дотоодод нисэх цаг ирлээ. Онгоцоор нисэхээс айдаг хүмүүс байдаг. Дараах фото мэдээг үзээд таны айдас үгүй болж өөртөө илүү итгэлтэй болно гэдэгт итгэж байна.
- Агаарын тээвэр бол дэлхийн хамгийн аюулгүй тээвэр
- 3 секунт тутам дэлхийн хаа нэгтээ онгоц газардаж байдаг.
- Хэрэв өдөр бүр дэлхийд 0,01% осол гардаг гэвэл дор хаяж 13 онгоц сүйрэх байсан.
- Илжиг жил бүр онгоцны ослоос илүү их хүний амьнд хүрдэг байна.
- Ногоог гэрэл асахыг хүлээн зогсож байгаад машинд дайруулдаг хүний тоо онгоцны ослоос нас барсан хүний тооноос 10 дахин их байдаг байна.
- Нислэг үйлдэхийн өмнө бүх онгоц техникийн нарийн үзлэгт заавал ордог.
- Онгоцны осол хэзээ ч санаандгүй байдаггүй, үргэлж ямар нэг алдаанаас үүсдэг.
- Нийт хүмүүсийн 80% орчим хувь нь нисхээс айдаг бол 5% нь нисхээс бүрэн татгалзаж өөр газрын болон усан тээврийг сонгодог.
- Шинжлэх ухаанд нисэх болон өндрөөс айдаг өвчнийг “аэрофобия” гэж нэрлэдэг.
10. Онгцны үйлчлэгч нар бусад мэргэжилийг бодвол өөрийн мэргэжилдээ жил өнгөрөх тутам улам дуртай болдог байна.
11. Олонхи хүмүүс 10 км өндөр дээрээс унахаас айдаг. Энэ боломжгүй зүйл юм. Учир нь далавчны доороос маш хүчтэй даралт үйлчилж байдаг. Хэрэв онгоцныг удирдахгүй зөнгөөр нь орхилоо гэж бодоход усан дээр хөвөх завь шиг агаарт зүгээр л хөвөх болно.
12. Нисгэгч болон үйлчлэгч нар аюултай ажилийн нэмэгдэл цалин авдаггүй. Учир нь тэд найдвартай онгоцтой, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Баярлалаа та нартаа.
Х.Баатар.ugluu.mn