Лондоны такси хятад ресторантай хамтран шарталт тайлдаг шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Урьд шөнө нь хэтрүүлэн уусан үйлчлүүлэгчид энэ таксинд гурилтай халуун шөл идэж, жүржийн шинэхэн шахсан шүүс ууж, нарны шил зүүж, парацетамол, гаатай мөсөөр толгойн өвдөлтөө дарж болно.
Харин энэ үеэр таксины жолооч аль болох тайван уур амьсгал бүрдүүлж, үйлчлүүлэгчээ ажилдаа явах замд нь тааламжтай дуу сонсгож, түгжрэлгүй зам сонгох ёстой.
Энэ үйлчилгээг Лондоноос гадна Их Британийн хэд хэдэн хотод хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа аж. Одоогоор энэ үйлчилгээг авахыг хүсвэл өглөөгүүр цахим шуудан болон “Твиттер”-ээр захиалгаа өгөх хэрэгтэй гэнэ. Уг үйлчилгээг туршилтын журмаар Зул сар хүртэл үнэгүй үзүүлж байна.