АНУ-ын Олон улсын худалдааны комисс “Apple” компанид iPad, iPhone-ийн зарим хуучирсан загварыг худалдаалахыг хоригложээ. Энэ талаар “Associated Press” агентлаг мэдээллээ.
Уг шийдвэрийг “Samsung” корпорацийн гомдлын дагуу гаргасан аж. Энэхүү хориг нь “AT&T” холбооны операторын iPhone-4, iPhone-3 3GS, iPad 3G, iPad2 3G зэрэгт хамааралтай юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр төхөөрөмж Америкийн зах зээлд борлуулагдахаа аль хэдийнэ больсон гэнэ.
Гэсэн хэдий ч “Apple” компани уг шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргах эрхтэй юм байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч дээрх шийдвэрийг цуцлах эрхтэй аж.
Эх сурвалж: