МХЕГ, Нарантуул захын худалдаачдад туслана

download (2)Ажиллах орчин нөхцөл муу, байнга эрх нь зөрчигдөж аливаа төрийн үйлчилгээг хомсхон авдаг гэх Нарантуул захын худалдаачдад МХЕГ-аас зөвлөгөө өгч, туслах ажлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Өнөөдрийн зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатайгаар тус зах дээр хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журам, стандартыг талаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгөх аж. Мөн явуулын лаборатори ажиллуулан, иргэдийн хүсэлтээр хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шинжилгээ хийж, дүгнэлт өгөхөөр болжээ.

Дашрамд дурьдахад, Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах зорилгоор Зөвлөн туслах үйлчилгээг хүргэхээр болсонтой холбогдуулан дээрхи ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. 

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …