Европын холбооны зах зээлд хамгийн эрэлттэй байдаг олон жилийн түүхтэй дарс Азийн ихэнх орнуудад өндөр үнээр борлуулагддаг. Тэгвэл Хятадын эрх баригчид импортоор орж ирж буй тэдгээр дарс сэтгэл гутралд хүргэж, хүний аз жаргалын бодисын солилцоог устгадаг гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Хятадын социалист эрх баригчид барууны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд тааламжтай ханддаггүй нь үүний тод жишээ юм. БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Шен Данян “Хятадын засгийн газрын бодлогод хамаарах гол хүчин зүйл бол хүнсний аюулгүй байдал. Европын холбооны дарс үйлдвэрлэгчдээс орж ирж буй бүтээгдэхүүн нь хүний төрөлхийн зан чанарт нөлөөлөх хэмжээний аюул дагуулсныг лабораторийн шинжилгээгээр баталсан” гэжээ.
Харин Европын холбоо энэ тал дээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: