Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

ажлын хэсгүүд

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаантай. Тодруулбал,

Намын бүлгүүдийн хуралдаан:

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
-Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
-Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 23-ны Даваа гарагт:
-Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
-Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд;
-Ухаалаг төр лүү шилжих шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээний төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
-Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
-“Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны үр дүн” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох 15.00 цагаас ШУТИС-ийн Төв номын сан, 604 тоот өрөөнд.

Жич:-Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд 11.00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллах.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …