Бэлгийн сулралыг эмгүйгээр эмчлэх аргууд

100_385c0fed87059a3f6629e5b88722432bСахар бага хэрэглэ: Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болж хүний судас гэмтэж, мэдрэлийн судлуудын мэдрэмж буурдаг. Чихрийн шижин өвчин туссан хүмүүсийн тал хувь нь сулралтай байдаг гэсэн тоо бий. Тийм болохоор та сексээс бүрмөсөн залхчихаагүй л бол хоол ундандаа эртнээс анхаарах хэрэгтэй.

Эрхтэнээ хайрла: Эр хүний эрхтэнд яс байдаггүй тул амархан гэмтдэг ба эмэгтэйн умдагны ясанд голдуу бэртээдэг байна. Чи доор нь орсон байрлалд эмэгтэй дэндүү идэвхитэй хөдөлгөөн хийх нь маш аюултай. Хэрвээ гэмтээчихвэл хурдхан эмч рүү гүйх хэрэгтэй. Цагт нь анзааралгүй орхисон жижиг гэмтэл ч сулралын шалтгаан болж болно.

Дасгал хий: Биеийн бүх эрхтэн дасгал хийхийг шаарддаг. Дасгал дутагдсанаас эрхтэний судас бөглөрөх, үүнээс болж эрхтэн хөвчрөхгүй байх тохиолдол байдаг. Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, судасны уян налархай байдлыг ихэсгэдэг. Статистик мэдээнээс авч үзэхэд спортоор хичээллэдэг хүмүүсийн эрхтэн залхуу кино сонирхогчдынхоос урт байдаг юм байна.

Сайн амар: Хүнд ажлын дараа эрхтэнд амралт хэрэгтэй. Дашрамд хэлэхэд тэр өвөрмөцөөр амардаг. Таныг шөнийн дөрвөн цагийн үед сэрэхэд таны найз чинь огт зүүрмэглээгүй мэт байж магадгүй. Үүнийг тайлбарлахад амархан, хүчээ сэлбэхэд түүнд хүчилтөрөгчөөр баялаг цус хэрэгтэй.
Энэ цус нь түүнийг ийм байдалтай байлгадаг байна. Хэр сайн унтах тусам таны “баатар” эрүүл байх болно.

Тамхиа хая: Хүний биеийн хэсэгт никотиноос хорддоггүй хэсэг гэж байхгүй. Ялангуяа эмзэг хэсэг. Судлаачид тамхи татдаг эрчүүдийн сексийн идэвхи татдаггүй эрчүүдийнхээс бараг хоёр дахин бага байдаг гэж тогтоожээ. Сулралын шалтгаан тамхи татах явдал байж болно гэдгийг аль эрт тогтоосон. Никотин нь эрхтэнийг байлдааны бэлэн байдалд оруулдаг цусны судсыг гэмтээдэг байна.

Өөрийгөө буу албад: Сэрлээ хөдөлгөх гэж хичээх, өндийх тушаал өгөх тусам үр дүн нь муу байх болно. Эсрэг талаас нь авч үзэхэд хэрвээ таны аппарат тохиромжгүй үед бэлэн болчихвол түүнийг доош болгох гэж хүчээр дарах хэрэггүй.
Энэ нь эрхтэнг аарцагны ястай бэхэлдэг, мөн чухал хөшүүргийг тэтгэдэг шөрмөсийг сунгана. Энэ шөрмөс сунавал таны эрхтэн томорсон ч гэсэн доошоо унжсан байдалтай болдог. Үнэхээр тохиромжгүй үед бэлэн болсон эрхтэнг хүйтэн усны тусламжтай буулгаж болно.

mglradio.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …